ЕБС-иудын 300 нийгмийн ажилтанд “Хүүхдийн хөгжил, хамгаалал” сэдвээр хичээл заалаа

A- A A+
ЕБС-иудын 300 нийгмийн ажилтанд “Хүүхдийн хөгжил, хамгаалал” сэдвээр хичээл заалаа

​Нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл 2021 оны 4 дүгээр сарын 07-нд ерөнхий боловсролын сургуулиудын 300 гаруй нийгмийн ажилтанд “Хүүхдийн хөгжил, хамгаалал” сэдвээр хичээл орлоо.

Энэ хичээлийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлагын төлөв байдал, түүнээс үүдэн гарч буй хүчирхийллийн хэлбэрүүд, хууль, эрх зүйн зохицуулалт, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг агуулгыг хөндлөө.