АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг Монголд 1.3 тэрбумын хөтөлбөр эхлүүллээ

A- A A+
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг Монголд 1.3 тэрбумын хөтөлбөр эхлүүллээ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) -ын Монгол дахь захирал Гарри Роббинс тус агентлагаас Монгол Улсын Засгийн газрын COVID-19 арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 450,000 ам. долларын (1.3 тэрбум төгрөг) хөтөлбөр эхлүүлж байгааг зарлав.

 

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас FHI 360 байгууллага болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран “Meeting Targets and Maintaining Epidemic Control” (EpiC) төслөөр дамжуулан “Насанд хүрэгсдийн COVID-19 халдварын оношилгоо, эмчилгээний менежемент” сургагч багш бэлтгэх цуврал сургалт зохион байгуулж буй. Уг хөтөлбөрийн эхний ээлжинд Монгол Улсын хөдөө орон нутгийн буюу аймгийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн 30 орчим эмч, сувилагч нар хамрагдаж байна. Энэхүү сургалтыг Калифорнийн Сан Францискогийн Их Сургууль (UCSF) боловсруулсан бөгөөд UCSF-ийн анестезиологич, клиникийн профессор, доктор Ланди Кэмпбелл удирдана.