Цэцэрлэг, ЕБС-ийн ЭЛСЭЛТИЙГ наймдугаар сард цахимаар зохион байгуулна

A- A A+
Цэцэрлэг, ЕБС-ийн ЭЛСЭЛТИЙГ наймдугаар сард цахимаар зохион байгуулна

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийг наймдугаар сард цахимаар зохион байгуулах шийдвэрийг БШУЯ-наас өнгөрсөн хавар гаргасан. 

Үүнтэй холбоотойгоор нийслэл, аймгийн  төвүүд болон сумын сургуулиудад ямар зохион байгуулалт хийх талаар БШУЯ-наас тодорхой чиглэлийг өгнө. Тиймээс наймдугаар сард тухайн орон нутгийн нөхцөл байдлаас хамааран элсэлтийн үйл ажиллагаа өөр өөрийн онцлогоор зохион байгуулагдана хэмээн  БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлсэн юм.