Өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

A- A A+
Өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  Өнөөдөр хоёр аймгийн нутагт газар хөдлөлт болсон байна. Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар 2021 оны долдугаар сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдсэн аж.

Газар хөдлөлтийн хүч ба мэдрэгдэлт

Балл

Тайлбар

Магнитуд

Тайлбар

I Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ. 2.5 Зөвхөн багажид бичигдэнэ
II Маш тайван орчинд хүмүүс анзаарна
III Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ 3.5 Мэдэгдэм сул газар хөдлөлт
IV Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино
V Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ.
VI Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ. 4.5 Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт
VII Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүсэж шавар нь ховхорч унана.