Зарим сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно

A- A A+
Зарим сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно

Хан-Уул дүүргийн 41-р сургууль, 29 болон 71-р цэцэрлэг мөн зарим дүүргийн хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор төлөвлөж байна.

Тодруулбал, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 41-р сургууль, 29, 71-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 8, 16, 19 дүгээр хороо Газарчин, Эрдэнэ-Толгой орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилтай холбоотойгоор ээлжит хурлыг зохион байгууллаа.

Гүйцэтгэхээр шалгарсан “Хэмжилзүй” ХХК, “Одконхолдинг” ХХК-ийн ерөнхий инженерүүд болон Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилгын хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнуудыг цуглуулан цахилгаан, дулаан, мэдээлэл холбоо сүлжээний техникийн нөхцөл, тодруулга авах, ажлын зургийг батлуулах, газрын давхцалыг шийдвэрлэхэд хугацаа алдаж байгаа тул Хотын ерөнхий менежер холбогдох зөвшөөрлийг шуурхай олгуулах ажлыг хариуцан зохион байгуулж, барилга угсралтын ажлыг маргаашаас буюу долоодугаар сарын 23-наас эхлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба