ТӨСӨВ 2022: Концессийн гэрээний төлбөрт 303 тэрбум төгрөг төлнө

A- A A+
ТӨСӨВ 2022: Концессийн гэрээний төлбөрт 303 тэрбум төгрөг төлнө

​Ирэх оны улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 2 их наяд, 440 тэрбум төгрөг байна. Үүний 303 тэрбум төгрөг нь Концессийн гэрээнүүдийн төлбөр юм. Засгийн газар хувийн хэвшилтэй байгуулсан, гэрээний төлбөрт  

2016 онд 73 тэрбум

2017 онд 177  тэрбум

2018 онд 82 тэрбум

2019 онд 144 тэрбум  

2020 онд 323 тэрбум

2021 онд 266 тэрбум төлсөн бол

2022 онд 303 тэрбум, 2022-2025 онд нийт 962 тэрбум төгрөгийг тус тус төлнө.

Барих-шилжүүлэх төрлөөр гэрээ байгуулсан, 37 төслийн гэрээний нийт үнийн дүн 2 их наяд төгрөг байна. Засгийн газар барих-шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээг дахин байгуулахгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газраас мөрдөж эхэлсэн энэ шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна гэж Сангийн сайд мэдээлэв.