НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлоо

A- A A+
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болж 3 сая төгрөгийн 4 азтан, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлоо.

Өнгөрөгч есдүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулсан юм.

Наймдугаар сард нийт 53,679,676 баримт хэвлэгдсэнээс 34,317,014 баримт бүртгэгджээ.

Үндсэн сугалааны дугаарт 0593-6915 тоо таарсан ба сугалаагаар

Сүүлийн 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан - 30,984

Сүүлийн 4 орон таарч 100,000 төгрөгийн азтан - 3048

Сүүлийн 5 орон таарч 500,000 төгрөгийн азтан - 330

Сүүлийн 6 орон таарч 1,500,000 төгрөгийн азтан - 38

Сүүлийн 7 орон таарч 3,000,000 төгрөгийн азтан - 4 тус тус тодорсон бол

Найман орон таарвал 20 сая төгрөгийн азтан - тодорсонгүй

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байсан ба 88362546 тоо таарсан ч СУПЕР азтан тодорсонгүй.