Малчид өвс, тэжээлийнхээ 82 хувийг бэлтгээд байна

A- A A+
Малчид өвс, тэжээлийнхээ 82 хувийг бэлтгээд байна

Малчид болон аж ахуй нэгжүүд өнөөдрийн байдлаар өвс 1.09 сая тонн, сүрэл 3.5 мянган тонн, ногоон тэжээл 82.1 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 16.8 мянган тонн, гар тэжээл 37.1 мянган тонн, дарш 3.2 мянган тонн, хужир, шүү 64.9 мянган тонныг бэлтгээд байна.

Ингэснээр малчид бэлтгэх өвс, тэжээлийнхээ 82 хувийг базаагаад буй.

Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 19.5 мянган тонн өвс (47.1 хувь), 2.5 мянган тонн ногоон тэжээл (89.2 хувь), 4.5 мянган тонн тэжээл (30.6 хувь) бэлтгэжээ.