card
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн улсуудын ассамблейн 59 дүгээр чуулганд оролцов

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн улсуудын ассамблейн 59 дүгээр чуулганд оролцов

Женев хотноо 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн улсуудын 59 дүгээр чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх Төв болон олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй Оюуны өмчийн газар, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож байна. 

Дэлгэрэнгүй
НҮБ-ЫН ЕА-Н 74 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

НҮБ-ЫН ЕА-Н 74 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

Энэ 9 дүгээр сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх байр суурийг илэрхийллээ.

Дэлгэрэнгүй
БНХАУ байгуулагдсаны  70 жилийн ой тохиож байна

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд төрсөн өдрөө Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд  улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимэж, тусгайлан бэлтгэсэн байна.

Дэлгэрэнгүй
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 23-нд “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх нь” сэдвээрх өндөр түвшний анхдугаар уулзалт болов. Өндөр түвшний уулзалтад гишүүн улс орнууд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Байнгын төлөөлөгч, мөн олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов.

Дэлгэрэнгүй
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл  9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна.

Дэлгэрэнгүй
АФГАНИСТАНЫГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГЫН МАНДАТЫГ СУНГАЛАА

АФГАНИСТАНЫГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГЫН МАНДАТЫГ СУНГАЛАА

АФГАНИСТАНЫГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГЫН МАНДАТЫГ СУНГАЛАА

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар тус улсад Төрийн айлчлал хийхээр өчигдөр Шинэ Дели хотноо хүрэлцэн очсон юм.

Дэлгэрэнгүй
БАГАМЫН АРЛУУДАД 2,500 ХҮН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

БАГАМЫН АРЛУУДАД 2,500 ХҮН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Энэ сарын эхээр Багамын арлуудын нутгаар шуурсан Дориан далайн хар шуурганы улмаас Атлантын далайн эрэг дагуух байрлах энэ арал улсын 2,500 гаруй иргэн өнөөдрийг хүртэл сураггүй алга болсонд тооцогдсон хэвээр байна. Арал дээр байгалийн гамшигт үзэгдлийн учруулсан хор хохиролыг арилгах ажил үргэлжилсээр байгаа юм.

Дэлгэрэнгүй

"APPLE" КОМПАНИ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

​Америкийн Apple компани зах зээлд шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдээ өнгөрөгч мягмар гарагт Youtube –ээр шууд дамжуулан дэлхий нийтэд танилцууллаа. Ингэхдээ Apple анх удаа өөрийн бүтээгдэхүүнээ онлайнаар танилцуулсан юм. Калифорнид болсон шинэ бүтээгдэхүүний танилцуулган дээр iPhone 11 ,  iPhone 11 Pro болон Apple Watch ​Series 5 гэсэн ухаалаг цагийг танилцуулжээ.

Дэлгэрэнгүй
Дональд Трамп 2019 оны 9/11-ний өдрийг Эх орончдын өдөр болгожээ

Дональд Трамп 2019 оны 9/11-ний өдрийг Эх орончдын өдөр болгожээ

Одоогоос 18 жилийн тэртээ 2001 оны 9/11-ний өдөр Америкийн Нью Йорк, Вашингтон хотуудад алан хядагч, террористууд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн балмад халдлагыг үйлдэж, олон зуун хүний амь насанд халдсан юм. Тэгвэл энэ өдрийг угтаж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны 9/11-ний өдрийг Эх орончдын өдөр болгон зарлажээ.

Дэлгэрэнгүй
УМАРД СОЛОНГОСЫН ТАЛ ХОЁР ПУУЖИН ХАРВАЛАА

УМАРД СОЛОНГОСЫН ТАЛ ХОЁР ПУУЖИН ХАРВАЛАА

Умард Солонгосын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээрээ сэргээхэд бэлэн гэдгээ илэрхийлснийхээ дараа пуужингийн ээлжит туршилтаа явуулжээ. Өмнөд Солонгосын албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгосын тал нийслэл Пхеньян хотын өмнөд захаас хоёр удаа харвалт хийсэн байна. Ингэхдээ ямар төрлийн харвалт хийсэн нь тодорхойгүй байгаа юм.

Дэлгэрэнгүй
Багамын арлын иргэдэд 1,5 тонн хүмүүнлэгийн ачаа хүргэжээ

Багамын арлын иргэдэд 1,5 тонн хүмүүнлэгийн ачаа хүргэжээ

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Багамын арлын иргэдэд зориулан 1,5 тонн хүмүүнлэгийн ачаа бараа хүргэжээ. Энэ нь олон улсын нийгэмлэг, олон улсын байгууллагын зүгээс Дориан далайн хар шуурганд өртөж, ихээхэн хор хохирол амссан Багамын арлуудад үзүүлж байгаа анхны тусламж болсон байна.

Дэлгэрэнгүй
“Air China” энэ сарын 12-ноос Улаанбаатар-Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ

“Air China” энэ сарын 12-ноос Улаанбаатар-Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ

БНХАУ-ын хамгийн том агаарын тээврийн компани “Air China” энэ сарын 12-ноос Улаанбаатар - Хөх хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж “China Daily” мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Дориан далайн хар шуурга ихээхэн хохирол дагуулж байна

Дориан далайн хар шуурга ихээхэн хохирол дагуулж байна

​Багамын арлуудад нүүрлэсэн Дориан далайн хар шуурга ихээхэн хор хохирол дагуулж, сэргээн босгох ажил явуулахад цаг хугацаа их шаардагдах болно гэж орон нутгийн эрх баригчид нь мэдээлж байна. Карибын тэнгисийн сав газарт дэгдсэн далайн хар шуурга өнөөдрийн байдлаар Америкийн эрэгт хүрч, Хойд Каролины эрэг дагуу шуурч байна.

Дэлгэрэнгүй
Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хонгконгод 2019 оны 6 дугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд: - 9 дүгээр сарын 7 Хонконгийн олон улсын нисэх буудал

Дэлгэрэнгүй