Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөнө

A- A A+
Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөнө

Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой болон Олон улсын хүчирхийлэлгүй өдрийг тохиолдуулан Энэтхэгийн ЭСЯ 2019 оны 10-р сарын 2-ны өдөр (Лхагва гарагт) Улаанбаатар хот дахь, Хан-Уул дүүргийн Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх ёслолыг 09:30-10.00 хооронд зохион байгуулна.

Монгол Шуудан Махатма Гандигийн 150 жилийн ойн баярыг тохиолдуулан тусгай дурсгалын шуудангийн марк хэвлэснийг мэдэгдэхэд таатай байна.

Энэтхэг улсын Элчин сайдын яам Монгол Шуудантай хамтран Гандижи-гийн төрсөн өдөр буюу 2019 оны 10-р сарын 2-нд ГХЯ-ны Номин танхимд маркны нээлтийн үйл ажиллагаа хийнэ. Дурсгалын марк гаргах энэхүү үйл ажиллагаа нь манай хоёр найрсаг орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд шинэ алхам болох нь гарцаагүй. Найз нөхдөө, хүчирхийлэлгүй тэмцлийн хүлээн зөвшөөрөгдсөн тэмцэгч, энх тайван, эв найрамдлын элч Махатма Ганди Монгол улсад өндөр нэр хүндтэй эрхэм гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага (хэвлэмэл болон цахим хэлбэр) 10-р сарын 2-ны өдөр болох уг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг чин сэтгэлээсээ урьж байна.  Улаанбаатар хот дахь Хан-Уул дүүргийн Махатма Ганди гудамжинд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх ёслол (Лхагва гариг) 09:30 цагаас 10 цаг хүртэл үргэлжилж цайллагаар үргэлжилнэ.

Гадаад харилцааны яамны Номин танхимд Монгол Шуудангийн хэвлэсэн дурсгалын маркийн нээлт 17:30 цагаас эхлэн , хүлээн авалтаар үргэлжилнэ. Та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

(О.П. Мийна) Нэгдүгээр Нарийн бичгийн Дарга