Өчигдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ЧД-ийн 15 дугаар хороо, Хайлаастад гарсан авто ослын улмаас бэртэл гэмтэл авсан нийт зургаан иргэн (нэг том хүн, таван хүүхэд) Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авсан байна.
Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд "Эрчимт эмчилгээний тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд "Хүүхдийн мэс заслын тасаг"-т, нэг хүүхэд "Толгойн мэс заслын тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.
Эх сурвалж: ГССҮТ