Л.Оюун-Эрдэнэ: 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөлтийг зориг гарган шийдлээ

A- A A+
Л.Оюун-Эрдэнэ: 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөлтийг зориг гарган шийдлээ

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Энэ тогтоолын төслийг дэмжихгүй хүн гэж гарахгүй байх. Хариуцлагын асуудал яригдахгүй байна. Өнөөдөр манай улсын эдийн засаг, хөгжлийн хувьд ийм байдалтай байгаа, үүнээс ч дээр байх боломжтой байсан. Ерөнхий сайдын үгэнд улс төрчдийн ашиг сонирхол, оролцоо байсан гэж байна. Улс орны эдийн засаг эрх ашигтай холбоотой том төслүүдийг гацааж, хойш татсан нь чухам хэн юм бэ. Тэднийг намжааж, хариуцлагын асуудал ярихгүй өнгөрнө гэж үү. Урд хөрш мөнгөн дүнгээр 13,9 тэрбум юаниар хохирсон гэдгээ тодорхойлжээ. Нөгөө тал алдагдсан боломжоо нэхэмжлэхгүй гэсэн боломжийн санал оруулж ирлээ. Харин бид ямар хохирол хүлээсэн бэ. Энэ алдагдсан боломжийг хэн хариуцах вэ. 16 жилийн өмнө төмөр замтай болсон бол бидэнд ямар ашигтай байх байсан бол.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан:
Хэрэв бид 16 жилийн өмнө төмөр замын холболт хийсэн байсан бол нүүрсний экспортоор 18,5 их наяд төгрөгийн ашигтай байх байсан. Өөрөөр хэлбэл мөн тооны алдагдал хүлээсэн гэсэн үг.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
- Тавантолгойн хил холболтын цэг олон жил гацсан. Дэмжих нь зүйтэй. Гэхдээ үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа ч үр ашгийг нь хэлэлцэх шаардлагатай. Алдагдсан боломжийн тухай яригддаг. Тооцооллыг хэлж өгөөч. Миний ойлгож буйгаар 2,1 тэрбум юанийн алдагдал, шинэ зардал 4 тэрбум юань буюу нийт 1 тэрбум ам.долларын зардал, алдагдсан боломж гарах юм байна. Мөн 260 тонн нүүрсийг олон жилийн хугацаанд тодорхой хөнгөлөлттэй өгөх дүн нь бага биш. Цаг хугацааны үнэ цэнийг тооцвол эдийн засгийн тэнцвэр нь юу болох вэ? Эдийн засгийн тооцоолол талаас нь мэдээлэл өгнө үү