Эхийн алдар одонгийн мөнгө 400 мянга болж, хоёр дахин нэмэгдлээ

A- A A+
Эхийн алдар одонгийн мөнгө 400 мянга болж, хоёр дахин нэмэгдлээ

Ирэх 2025 оноос Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга болголоо. Харин  хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг боллоо.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ дэмжих бодлогын нэг хэлбэр нь "Алдарт эх"-ийн одон, үүнийг дагалдах мөнгөн дэмжлэг юм. 2024 оны зургаадугаар сарын байдлаар 252,700 гаруй ээж Эхийн алдар одонгийн мөнгө авч байсан бөгөөд уг тэтгэмжийг олгоход жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ