НДШ төлдөг иргэд тэтгэврийн мөнгөн хуримтлалаа шалгах ЗААВАР

A- A A+
НДШ төлдөг иргэд тэтгэврийн мөнгөн хуримтлалаа шалгах ЗААВАР

Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эхлэл тавигдаж тэтгэврийн нөөцийн сантай боллоо. Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болов. Уг шинэчлэлийн талаар Л.Энх-Амгалан сайд танилцууллаа.

2024 оноос даатгуулагчийн нэрийн дансыг мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1 хувь, даатгуулагчийн төлөх 1 хувь нийт 2 хувийг хуримтлуулж эхэлсэн байна. Иргэд та бүхэн өөрийн дансанд хэдэн төгрөг хуримтлагдсаныг E-Mongolia-аас шалгах боломжтой.

АЛХАМ 1:

Emongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

АЛХАМ 2:

Профайл хэсэг дахь Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал цэсийг нээнэ. Энэ хэсэгт таны тэтгэврийн мөнгөн хуримтлал харагдана.