“Улаанбаатар пропертиз” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж, өдгөө иргэдийн хүн амын суурьшил, эрэлт, хэрэгцээнд нийцүүлсэн орон сууцыг хамгийн эрэлттэйгээр борлуулж байгаа юм. -Та олон жил үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилласан туршлагатай хүн. Таны бодлоор үл хөдлөх бизнесийн онцлог нь юу вэ? -Үл хөдлөх хөрөнгө бол байнга өсөн нэмэгддэг хөрөнгө юм. Манай улсын хувьд мөнгөний ханш жил ирэх тутам унаж байдаг. Тийм учраас зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх нь чухал. Үл хөдлөх хөрөнгө бол хамгийн эхний сонголт шүү дээ. -Тийм шүү. “Улаанбаатар Пропертиз” ХХК нь Монголдоо томоохонд тооцогддог барилга, үл хөдлөх зуучлал, түрээсийн компани. Та бүхэн өнгөрсөн хугацаанд хичнээн өрхийг орон сууцжуулаад байна вэ. Бас анхныхаа оффис төслийг амжилттай хэрэгжүүлж яваа, энэ талаараа бидэнд танилцуулаач? -Манай хамт олон нийслэл хотын барилгын их бүтээн байгуулалт, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа гэж боддог. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Япон архитекторын төгс шийдлээр залуу гэр бүлд зориулсан 413 айлын Залуусын “Х апартмент” хотхон, Баянгол дүүрэгт Герман чанар европ стандартаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын “Скай апартмент” орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Итали архитекторын шийдлээр баригдсан өндөр зэрэглэлийн 353 айлын “Гранде Вилла” хотхон нийт 800 гаруй айл, өрхийн орон сууцыг 100% амжилттай борлууллаа. Мөн анхны Оффис төсөл болох Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлалтай, өндөр зэрэглэлийн 20 давхар “МН тауэр” оффис үйлчилгээний зориулалттай талбайн түрээсийг хариуцан ажиллаж байна.
-Эдийн засаг ийм хүндрэлтэй үед 100 хувийн үзүүлэлттэй ажиллана гэдэг том амжилт. Ялангуяа барилгын салбар хүндхэн байгааг хаа сайгүй ярьцгааж байна. “Улаанбаатар Пропертиз” ХХК-ийн онцлох давуу талыг нэрлээч гэвэл та юу гэж товчхон хариулах вэ. Бусад үл хөдлөх хөрөнгийн компаниудаас ялгарах үнэ цэн тань юу вэ? -Бодит үнэ Чанартай орон сууц Төлбөрийн таатай нөхцөл. -Эдгээр давуу тал танай компанид бодитойгоор хэрэгждэгийг мэдэх юм байна. Тиймдээ ч уншигчид танай одоогийн хэрэгжүүлж буй төслүүдийг ихэд сонирхож байгаа болов уу. Аль дүүрэгт ямар хотхонуудыг барьж байна вэ? –Бидний хийсэн судалгаанаас үзэхэд хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа аюулгүй, тав тухтай орчин, чанарыг илүүд эрхэмлэдэг болжээ. Барилгын салбар хурдацтай хөгжихийн хэрээр хуучны орон сууц гэдэг нэгдсэн ойлголт хэдийнэ эвдэгдэж, нэгдсэн төлөвлөлт, цогц үйлчилгээг шингээдэг болсон. Орон сууцны орц хаалга гэх мэт энгийн байдлыг халж, илүү тав тухтай, шинэ өнгө төрхтэй орон сууцнуудыг бид санал болгож, гадаад тохижилт, эгэл биш шинэ шийдлээрээ Монголдоо анхдагч байсаар ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Энэ ч утгаараа бидний хэрэгжүүлсэн “Скай апартмент”, Залуусын хотхон “Х апартмент”, “Гранд вилла” зэрэг орон сууцны төслүүд нь оршин суугчдын амьдрал хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд, сургууль цэцэрлэгийг төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж, улам л цогц болсоор байна. Бидний одоо хэрэгжүүлж байгаа төсөл болох “X-Апартмент 2”, “Скай Апартмент-2”, “White House Residence” төслүүд нь яг л адилхан орон сууцны шинэ шийдлүүдийг төлөвлөж, шингээж өгсөн.
-Яалт ч үгүй эдгээр хотхон, барилгууд орчин цагийн залуус, иргэдийн санаанд нийцсэн шийдэлтэй харагддаг. Ингэхэд 0-6 хувийн хүүтэй зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Уншигчид маань нэлээд их сонирхох байх. 8 хувийн зээлд орох гээд чаддаггүй маш олон өрх бий. Харин 6 хувь хүртэлх зээлийн нөхцөлтэй гэхээр үнэхээр таатай сонсогдож байна? -2013 оноос эхлээд Засгийн газар Монгол банктай хамтран ипотекийн 8 хувийн орон сууцны урт хугацааны зээлийг орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгож эхэлсэн. Монгол Улсын эдийн засгийн байдалтай холбоотоогойр энэхүү зээл нь одоо хумигдаж, хүртээмж муутай болсон. Орон сууцтай болъё гэсэн иргэн бүр уг зээлэнд хамрагдах боломжгүй, ховор болсон учраас бид үүнтэй дүйцэхүйц, өрсөлдөхүйц хэмжээний зээл болон зээлийн хүүгийн нөхцлийг гаргасан. Энэхүү зээл нь Ипотекийн зээлийг бодвол бага хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зохицуулагдаж байна. -Уншигчдаас ирдэг хамгийн түгээмэл асуулт бол гадаадад ажилладаг хүмүүс НДШ төлдөггүй учраас зээлэнд хамрагдах боломжгүй гэдэг зүйл. Танай компани энэ асуудлыг хэрхэн шийдэж өгсөн бэ? -Гадаадад амьдарч буй иргэдийн маань дийлэнх нь капитал буюу үл хөдлөх хөрөнгөтөй болох гэж ажил хийдэг. Тогтмол орлоготой хэдий ч НДШ төлдөггүй учраас банкны зээлэнд хамрагдах боломжгүй шүү дээ. Манай байгууллага өөрийн хамтран ажилладаг Банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч Нийгмийн даатгал болон орлого нотлох шаардлагагүйгээр зээлд хамруулж, орон сууцтай болох боломжийг бүрдүүлсэн. -Энэхүү нөхцөлд хэрхэн яаж хамрагдах вэ. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ? -Бид 0 хувийн хүүтэй зээлийг “Централ капитал” Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран зөвхөн “Улаанбаатар пропертиз” ХХК-ны хэрэгжүүлж байгаа төслүүдэд олгодог. Зээлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөрөө төлөөд, иргэний үнэмлэхтэйгээ ирж “Орон сууцны барилга захиалах, худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад л болно. Орон сууц худалдан авагчийн зээлд хамрагдах хугацаа, төлбөр төлөх хуваарийг ББСБ-тай харилцан тохиролцож, орон сууцны гэрээ баталгаажсаны дараа зээлийн гэрээ хийгдэнэ. –0-6 хувийн хүүтэй зээлийн нөхцөл гараад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Хэдэн айл энэ нөхцлөөр орон сууцтай болов оо. Энэ нөхцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач? -Бид анх 2017 онд буюу “Гранде вилла” төсөл дээр энэхүү шинэ төлбөрийн нөхцөлийг “Централ капитал” Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран гаргасан нь худалдан авагчдад таалагдсан. Одоогийн байдлаар бид 100 гаруй айлыг энэхүү зээлд хамруулж, орон сууцтай болгосон байна. -Та энэ салбарт удаан ажиллаж байгаа туршлагатай хүн. Тиймээс уншигчдад маань үл хөдлөх хөрөнгийг урьдчилсан захиалгаар авахад ямар давуу тал байдаг талаар зөвлөгөө өгөөч? -Сайхан асуулт байна. Манай иргэд энэ талаар мэдлэг дутуу юм болов уу гэж хардаг. Заавал бэлэн болсон орон сууц биш урьдчилж захиалах нь давуу талтай. Нэгдүгээрт: уян хатан нөхцөлөөр төлбөр төлөх боломжтой. Орон сууц захиалга авч эхлэхдээ үнийн хувьд хамгийн багаар буюу 10 хувь байх төдийгүй байр ашиглалтанд орох хүртэл өрхийн эдийн засгийн дарамтгүйгээр урьдчилгаа төлбөрөө хүүгүйгээр бүрдүүлэн төлөх боломж олгодгоороо давуу талтай. Хоёрдугаарт: бусдаас түрүүлж өөрийн хүссэн давхар болон байршлыг сонгох боломжтой. Энэ нь мэдээж таны орон сууцны ирээдүйн үнэ цэнийг хадгалахад чухал нөлөөтэй. Гуравдугаарт: дотоод засал чимэглэлийг өөрийн хүссэнээр хийлгэх боломжтой. Та байрныхаа ханын цаас, гал тогоо болон 00-н өрөөний плита, өрөөний хаалганы өнгө, дизайныг олон хувилбаруудаас сонгох боломжтой. Дөрөвдүгээрт: орон сууц захиалга авч эхлэх үедээ эхний захиалагчиддаа маш олон хөнгөлөлт урамшуулал олгодог.
-Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Монгол Улсынхаа хот төлөвлөлт, хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон гэр бүл, залуусыг тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж яваасай гэж хүсч байна. “Улаанбаатар Пропертиз” ХХК-ийн хэтийн зорилгыг тодорхойлооч. Цаашид ямар төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ? -Баярлалаа. Бид 2020-2021 онд ашиглалтад оруулах 800 хүүхдийн бага сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгтэй, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн цогц төлөвлөлттэй 600 айлын “Ривер Вилла” хотхоны борлуулалтыг, мөн хүүхдэд ээлтэй, хүн төвтэй, төлөвлөлт төвтэй 900 айлын “Зайсан Вилла” хотхоны борлуулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Манай “Улаанбаатар пропертиз” ХХК нь цаашид тасралтгүйгээр шинэ төсөл санаачлан хэрэгжүүлж ажилласаар байх болно. -Ярилцсанд баярлалаа.