"Цэвэр орчин, цэмцгэр Даланзадгад" уриалгыг эхлүүлжээ

A- A A+

 

Хилийн 0131 дүгээр ангиас Даланзадгад хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн дунд "Цэвэр орчин, цэмцгэр Даланзадгад" уриалгыг эхлүүлж байна. Тус аяны хүрээнд хилийн 0131 дүгээр ангийн алба хаагчид хотын захирагчийн ажлын албаны хариуцдаг нийтийн эзэмшлийн зам талбайг хариуцан цэвэрлэж, мөн үерийн усны шуудууг цэвэрлэх ажлыг санаачлан зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд 60 гаруй алба хаагчид 6 хэсэгт хувиарлагдан Хилийн 0131 дүгээр ангиас Өнөр бүлийн уулзвар, 7 дугаар баг, 3 дугаар сургууль, Төрийн банк, МТ шатахуун түгээх, Хүүхдийн парк хүртлэх нийт 3.8 км талбайг цэвэрлэн ажиллаж байна.

Тус хилийн анги дараагий байгууллагаараа Аймгийн ЗДТГ-ын хамт олныг аянд нэгдхийг уриалж байгаа юм байна.

Даланзадгад хотын олон нийтийн зам, талбайг цэвэрлэсэн байна.

Хийсэн ажлаа сошиалаар сурталчилж, материалаа цаасан хэлбэрээр Даланзадгад хотын захирагчийн ажлын албанд хүргүүлэх юм байна.