"Spice Girls"-ийн таван гишүүн саяхан бүгд нэг дор цугларсан нь үзэгч, фэнүүдийг нь баярлуулжээ. Тодруулбал Виктория Бекхэм, Мелани Браун, Эмма Бантон, Жери Хорнер, Мелани Чисолм нар хамтдаа Лондонд цуглан Викториягийн 50 насны төрсөн өдрийг тэмдэглэжээ.
Тэд 1997 онд анх дуулж байсан "Стоп" хэмээх дуугаа дуулж ирсэн зочдыг хөгжөөжээ. Энэхүү мөчийг төрсөн өдрийн эзний нөхөр, 48 настай Дэвид Бекхэм инстаграмдаа хуваалцаж, хамтдаа дуулж байв. Виктория сэтгэгдэлдээ "Хамгийн сайхан орой! Өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэе! Би та нартаа маш их хайртай! #SpiceUpYourLife" гэж бичжээ.
Төрсөн өдрийн үдэшлэгт жүжигчин Том Круз, Сальма Хайек, Рози Хантингтон-Уайтли, Гордон Рамсей, Эво Лонгориая зэрэг алдартнууд оролцсон байна.
Виктория бэлтгэлийн зааланд дасгал хийж байгаад хөлөө бэртээсэн байсан тул тэрбээр энэхүү өдөр суга таягтай, зарим үед нөхөр нь үүрэн явж байв.
Эх сурвалж: BBC