ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

A- A A+
ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    Өмнөговь аймгийн Онцгой комисс ээлжит 14 дүгээр хуралдаанаа хийж 7 асуудлыг хэлэлцэв.

1. Ковид-19 өнөөгийн нөхцөл байдал

2. Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтод ажилласан ажлын хэсгийн мэдээлэл

3. Улс аймгийн аварга малчин, шилдэг сум багийн шагнал гардуулах тухай

4. Хандивын талаар мэдээлэл

5. Сум, ААН, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт

6. Спорт заал, иог, фитнесс ажиллуулах талаар

7. Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл хийх

Дээрх асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

-Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, аймгийн аварга малчин, тэргүүний сум багийн шагналыг 5-р сарын 1-ны өдрөөс эхлэн гардуулахаар боллоо.Ингэхдээ олон хүн цуглуулахгүй, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийг мөрдөж ажиллана.

-Спорт заал, иог, фитнессийг улсын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж шаардлагад үндэслэн шат дараатайгаар нээн ажиллуулахаар болов.

-Өмнөговь аймгийн хэмжээнд 608 сурагч 12 дугаар ангийг төгссөн. Үүнээс 520 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын зөвлөгөө зөвлөмжийг хэрэгжүүлэн зай барих нэг ангид олноор цугларахгүй байх, амны хаалт зүүх, гарыг тогтмол угааж ариутгах зарчмаар ЭЕШ-д бэлтгэх сургалт, давтлагыг хийнэ.