АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС 15 ДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЖ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭВ

A- A A+
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС 15 ДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЖ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭВ

1. Коронавирусын тархалт өнөөгийн нөхцөл байдал мэдээлэл
2. Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох/Номгон сум/
3. Мал тооллого
4. Гашуун сухайт Цагаан хад суурьшлын бүсийг тог цахилгаантай болгох ажлын талаар мэдээлэл
5. Хилийн боомтод ажиллаж байгаа албан хаагчдад шаардлагатай төсөв зэргийг хэлэлцлээ.
——————————————————————-
✅Номгон сумын нутагт хууль бус буюу гар аргаар алт олборлож буй 200 орчим иргэнийг холбогдох байгууллага олж илрүүлэн зохих арга хэмжээг авсан байна. Аймгийн Цагдаагийн газар удирдамж төлөвлөгөөг гаргаж хууль хяналтын байгууллагатай хамтарсан хяналтын багийг 7 хоногийн хугацаатай ээлжлэн ажиллуулахаар болов.

✅Хагас жилийн мал тооллогыг түүврийн аргаар 5-р сарын 25-ны өдрөөс 31-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Онцгой комисс болон холбогдох байгууллагын зөвлөмжид үндэслэн хийхээр боллоо.