НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно

A- A A+
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол 11-р сарын 22-ны ням гарагт болох бөгөөд Боловсрол телевиз орон даяар шууд дамжуулах аж.

Тиймээс иргэд 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байх аж.