ШӨХТГ-аас шалгалтаа үргэлжлүүлнэ

A- A A+
ШӨХТГ-аас шалгалтаа үргэлжлүүлнэ

Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар халдвар илрээгүй орон нутгийн хөл хорионы дэглэмийг сулруулж, халдвар бүртгэгдсэн аймаг, сумдын хөл хориог дахин 10 хоног сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, хүнсний дэлгүүрүүдэд хийж байсан шалгалтаа үргэлжлүүлэхээр болсон байна. Өмнө нь зах, бөөний худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүд, супермаркет, эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад хяналт, шалгалтын ажлыг өдөр бүр хийж, үнээ үндэслэлгүйгээр нэмсэн дэлгүүр, худалдаачдад торгууль ногдуулж, шаардлага тавьж, үнийн хөөрөгдлийг зогсоосон юм