Тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих хүсэлтээ БНСУ-ын Элчин сайдад илэрхийлжээ

A- A A+
Тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих хүсэлтээ БНСУ-ын Элчин сайдад илэрхийлжээ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав.

Талууд хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, “КОВИД-19”-ийн дараах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улс хилээ шат дараатай нээж буйтай холбогдуулан тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын төлөө байгааг монголын тал нотлов.