“Оюутолгой“ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбатыг томилжээ

A- A A+
“Оюутолгой“ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбатыг томилжээ

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Засгийн газрыг төлөөлөн суух гишүүдийн сонгон шалгаруулалтыг 2020 онд анх зарласан. Тэгвэл “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болсон байна.

Тэрбээр БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан бөгөөд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар 2021 онд томилогдсон юм.

Сануулахад, Сонгон шалгаруулалтаар томилогдсон З.Ган-Очирыг өнгөрсөн аравдугаар сард өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгой ТУЗ-д гурван гишүүн байдаг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар ажиллаж байна.