Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ зөвлөхүүдээ сонгожээ. Зөвлөхүүдийн нэг нь дуучин Сэгс Цагаан Богд буюу Б.Гантулга аж.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Б.Гантулга томилогдсон. Албан ёсны тушаал "Ерөнхий сайдын зөвлөх" гэж гардаг. Ингээд Ерөнхий сайдын ажлын алба дотроо ажил, үүргээ хуваарилдаг. Эхний ээлжид залуучуудын асуудал хариуцаж ажиллана гэж ойлгож байна" гэв.
Б.Гантулга нь "Шинэ Монгол" технологийн коллежид англи хэлний багшаар ажилладаг. Дууны үг бичдэг. Найзуудынхаа дунд дуу зохиодог байсан, түүнээс дуучин, олны танил болох зорилгоор дуу зохиож, дуулж эхлээгүй гэж тэр ярьжээ. Түүний Секс цагаан богд гэдэг нэрийг анх хамтлагийнх нь бөмбөрчин өгч байсан аж.