5-р тойрог буюу ТӨВ, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ аймгуудаас горилогчид

A- A A+
 5-р тойрог буюу ТӨВ, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ аймгуудаас горилогчид

Намууд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдөр /2024.05.20/ 00.00 цагаас өмнө тодруулах учиртай. Тиймээс МАН, АН, Үндэсний эвсэл зэрэг намууд өнөөдөр хуралдаж байна. Улс төрийн намууд тойрогт хэнийг дэвшүүлэх, жагсаалтад ямар хүмүүс багтаах вэ гээд өнгөрсөн өдрүүдэд намын дарга нарын хамгийн завгүй бөгөөд тохироо, уулзалт хийсэн өдрүүд өнгөрч байна.

МАН, АН-аас тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн, намаасаа нэр дэвших магадлалтай горилогчдын нэрсийг дахин сануулж байна. Улс төрийн тохироо цаг минутаар өөрчлөгдөж байгаа ч шөнө дөлөөс өмнө намын дарга нар “өврийн дэвтэр”-т бичигдсэн жинхэнэ нэрсийн жагсаалт тодорхой болох юм.

МАН: Ж.Батжаргал, С.Лүндэг, Б.Жавхлан, Б.Тулга, Г.Дамдинням, Ж.Энхбаяр,  Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Б.Цогтгэрэл, Н.Оюундарь, Л.Наранбаатар, Д.Өнөрболор  нарын нэрс яригдаж байна. Төв аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг нар горилж байна. Тус аймгаас сонгогдсон Н.Энхболд энэ удаад өнжиж, БНХАУ-д суух Элчин сайдаар явах тохироог Ерөнхийлөгчтөй хийсэн учраас  түүний зөвлөхөд тойргоо “бэлэглэсэн” аж. Дархан-Уул аймагт Сангийн сайд Б.Жавхлан, Н.Энхбаярын квотоор Боомтын сайд Б.Тулгат, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр нар горилж байна. Сэлэнгэ аймагт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам  нарын нэрс яригдаж буй. Харин УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл, Л.Наранбаатар нараас сонголт хийж, аль нэгийг нь нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. МАН-ын хувьд 8-н жил засаглахдаа иргэдийн амьдралд бодит үр авчрах ажлууд хийгээгүй, эсрэгээрээ авлига албан тушаал, ЖДҮ, Нүүрс, Хөгжлийн банк, Ногоон автобус, Боловсролын зээлийн сан зэрэг эрх мэдлээ урвуулан ашигласан олон асуудалд нэр холбогдож буй сонгуулийн шинэ хуультай холбоотойгоор ахин олонхи болох магадлал өндөр байгаа юм.

Жич: Энэ тойргоос МАН-аас гарах сонгогдох магадлалтай 5-6 хүний нэр урьдчилсан судалгаагаар дуулдаж байгаа бөгөөд Дархан аймагт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн Сангийн сайд Б.Жавхлан, Сэлэнгийн Ж.Энхбаяр, Ж.Эрдэнэбат, шилэн дансны хэмээх Б.Цогтгэрэл, эмэгтэйчүүдээс Н.Оюундарь нар юм. Харин дуулиан шуугианаараа нэрд гарч эмэгтэйчүүдийн нэр хүндийг унагасан Ч.Ундрам, Д.Өнөрболор нарыг сонгогчид гарах нь бүү хэл нам нь нэр дэвшүүлэхгүй байсан нь дээр хэмээн үзэж буй аж. Дарханы Г.Дамдинням, Төв аймгийн Ж.Батжаргал нарын хувьд өнгөрсөн 4н жилийн хувьд тойрогтоо юу ч хийгээгүй, нүүрсний хэрэгт холбогдсон, сонгууль дөхсөн үед худал амлаж саймширахаас өөр шидгүй нөхөд гэсэн үнэлэлтийг өгч байна.   

 

АН: Ц.Туваан, Д.Доржпүрэв, С.Эрдэнэболд, Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Н.Одонгуа, Р.Шинэгэрэл, Л.Одбаяр, Д.Эрдэнэсувд, А.Батсуурь нарын нэрс яригдаж байна

. Төв аймгаас сонгогдсон Ц.Туваан, Д.Доржпүрэв нар тус тойрогт горилж байгаа бол Дархан-Уул аймагт С.Эрдэнэболд , Р.Шинэгэрэл, Н.Одонгуй, Д.Батбаяр нар горилж буй. Сэлэнгэ аймагт өмнө нь нэр дэвшиж, өвдөг шороодсон Д.Үүрийнтуяа, Л.Одбаяр, Д.Эрдэнэсувд, А.Батсуурь гэсэн хүмүүс нэр дэвших хүсэлтээ намдаа өгч, тойгоо тойглож яваа.

Жич: АН-аас нэр дэвшигчдийг судалгаагаар Ц.Туваан, Д.Доржпүрэв нар тэргүүлж  буй бөгөөд Ц.Тувааны хувьд тойрогтоо хамгийн сайн эргэх холбоотой ажилласан гишүү гэсэн үнэлгээтэй бол Д.Доржпүрэвийн хувьд Шинэчлэлийн Засгийн газрын үед төв аймагт хийсэн бүтээн байгуулалт төдийгүй 3, 4 дүгээр цахилгаан станцын өргөтгөл, Амгалан дулааны станцыг шинээр барьж богино хугацаанд ашиглалтад оруулсан. АН-ын зүгээс 2024-2028 онд эрчим хүч, дулааны шинэ реформыг хийх ганц мэргэжилтэн гэсэн үнэлгээтэй судалгааг тэргүүлж байна.

С.Эрдэнэболдын хувьд Монгол судлал болон Марс төслөөрөө сүүлийн үед танигдаж, олон нийтээс өндөр үнэлгээ авч яваа, АЗХ-ны тэргүүнээр ажиллаж байсан туршлагатай бол эмэгтэйчүүдээс эх барих хүний эмч мэргэжилтэй Д.Эрдэнэсувд эмэгтэйчүүдийн жагсаалтанд дээгүүр бичигдэж явна. АН-аас 5-р тойрогт шинэ залуучуудыг түлхүү оруулсан бөгөөд үүнд бизнес,  орон нутаг, эдийн засагч, эмч, хуульч гэсэн мэргэжилтэй 5-н залуус сунгаанд хүч үзэж явна