АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн даргыг хүлээн авч уулзав

A- A A+
АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн даргыг хүлээн авч уулзав

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн шинээр томилогдсон АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейтийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааг танилцуулж, 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. Тус уулзалтад Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Нармандах, Эрх зүй гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нар оролцлоо. Эх сурвалж: ГИХГ