“ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО”-Д ОРОЛЦОЖ БАЙНА

A- A A+
“ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО”-Д ОРОЛЦОЖ БАЙНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сайд тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод болох “Хятадын Олон улсын импортын экспо”-д оролцож байна.

Д.Сумъяабазар сайд 11 дүгээр сарын 5-ны өдөр болсон “Экспо”-гийн нээлтийн ажиллагаанд оролцож, манай улсын төлөөлөгчид “Хунчяо олон улсын эдийн засгийн форум”-ын хүрээнд “Нээлттэй байдал ба бизнес эрхлэх орчин: Засгийн газрын болон хил дамнасан корпорациудын үүрэг”, “ДХБ-ын шинэчлэл ба чөлөөт худалдааны хэлэлцээр” зэрэг салбар хуралдаанд оролцов.

Монгол Улсын павильоныг холбогдох яам, байгууллагууд МҮХАҮТ-тай хамтран “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны хүрээнд бэлтгэн “Экспо”-гийн үеэр гаргаж, манай улсын экспортын боломж, хөрөнгө оруулалтын орчинг сурталчилж байна.