Х. БОЛОРЧУЛУУН: ДУБАЙН ГЭРЭЭНИЙ АСУУДЛААР Ц.НЯМДОРЖ САЙДТАЙ МАРГАСАН ГЭХДЭЭ БИЕД НЬ ХҮРЭЭГҮЙ

A- A A+
Х. БОЛОРЧУЛУУН: ДУБАЙН ГЭРЭЭНИЙ АСУУДЛААР Ц.НЯМДОРЖ САЙДТАЙ МАРГАСАН ГЭХДЭЭ БИЕД НЬ ХҮРЭЭГҮЙ

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг илтэд хууль зөрчсөн гэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой Дубайн гэрээг цуцлаж далд уурхайн үйл ажиллагааг зогсоох уу гэдэг асуудал хөндөгдөж эхлэсэн юм. Уг асуудлаар эрх баригч намын бүлэг хуралдах үеэр Дубайн гэрээтэй холбоотой асуудалд эрс тэрс байр суурьтай байгаа Болорчулуун, Нямдорж гишүүдийн дунд маргаан өрнөсөн. Хэвлэлээр гараад байгаа шиг гишүүдийн хооронд зодоон болсон эсэхийг тодрууллаа. 

Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 онд Дубай хотноо далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч тэрээр засгийн газрын гаргах шийдвэрт дангаар гарын үсэг зурсан нь илтэд хууль зөрчсөн үйлдэл гэж шүүх үзсэн. Түүний үйлдэл хууль бус тул Дубай хотноо үзэглэсэн гэрээ ч хүчингүй болох учиртай гэж зарим гишүүд үзэж байгаа. Харин энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдах үеэр УИХ-ын гишүүн Болорчулуун, Нямдорж нарын маргаан ширүүсч нэгнийгээ заамдан боосон гэх мэдээлэл цагадах болсон. Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Болорчулуун дараах тайлбарыг өгч байна.

Захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэртэй холбоотой Оюутолгойн асуудлыг цаашид хэрхэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Хуралдаанд яригдсан асуудал нууцын зэрэглэлтэй. Харин тус хуралдаанд оролцсон Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс гэрээг цуцлахгүй байх чиглэлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санал нэг байгаа гэж мэдэгдлээ. Энэ асуудал зөвхөн Монголын асуудал биш гэдгийг онцоллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд байгуулсан гэрээгээ цуцлахгүй байх ёстой гэдэг байр сууринд хатуу зогсоно гэдгээ мэдэгдэж байна. Учир нь Рио тинто компанийг гомдоовол Монгол улс дэлхий дахинд хүнд байдалд орохыг санууллаа. Мөн Монгол улс саарал жагсаалтад орсон асуудал Рио тинтогийн сануулга гэсэн юм.

Ц. НЯМДОРЖ: МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТСАН НЬ  РИО ТИНТОГИЙН САНУУЛГА

Оюутолгойн гэрээг хамгаалж байгаа шалтгаанаа Хууль зүйн сайд ийнхүү тайлбарлалаа. Мөн тэрээр гэрээг анх байгуулах үед 250 сая долларын хахууль авсан хүн байгаа гэх УИХ-ын зарим гишүүд түүнийгээ баримт нотолгоотой нь холбогдох газарт нь өгөх хэрэгтэй гэлээ. Харин сүүлийн үед Оюутолгой компани зардлаа өсгөх бохир арга хэрэглэж хилээр хоосон контейнер зөөсөн асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгааг хэлж байна. Тус компанийн үйл ажиллагааны зардал өсөх тусам Монголчуудын хүртэх ашиг хойшилж төлөх өр нэмэгдэх юм.