Монголын жүдочид Бакугийн их дуулгаас ТАВАН медаль хүртлээ

A- A A+
Монголын жүдочид Бакугийн их дуулгаас ТАВАН медаль хүртлээ

​Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, Бакугийн их дуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнийг манай улсын 22 тамирчин зорьсноос 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр наймдугаар байр эзэллээ.

Тодруулбал

эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч мөнгө

эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн мөнгө

эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл

эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар хүрэл

эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медалийг тус тус хүртлээ.

Мөн

эрэгтэй -60 кг жинд Э.Сумъяабазар тав

эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг тав

эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн тав

эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг долоо

эмэгтэй -78 кг жинд Б.Эрдэнэт-Од долоодугаар байрыг тус тус эзэллээ.

Медалийн дүнгээр Япон улс 5 алт, 1 мөнгө 4 хүрэл медальтайгаар Бакугийн их дуулгад тэргүүллээ.