ОХУ арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол улстай нислэгээ сэргээж, Куба, Мексик, Катартай хуваарьт нислэгүүддээ тавьсан хязгаарлалтаа цуцалжээ. Энэ талаар Оросын коронавирусний халдвартай тэмцэх штабаас өчигдөр мэдээлсэн байна.
Ингэснээр
Аргентин руу Москва - Буэнос-Айрес
Бразил руу Москва - Рио-де-Жанейро
Коста-Рика руу Москва-Сан-Хосе
Бангладеш руу Москва-Дакка чиглэлд тус бүр долоо хоногт хоёр удаа,
Монгол руу Улаанбаатар-Москва чиглэлд долоо хоногт гурван удаа, Улаан-Үүд, Красноярск, Эрхүүгээс тус бүр нэг удаа нисэх боломжтой болжээ.
Эх сурвалж: ТАСС