ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар халдварын 595 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 383 нь нийслэлд, 212 нь орон нутагт байна. 41-ээс дээш насны эндсэн хүмүүсийн тав нь эмэгтэй, нэг эрэгтэй байна. Мөн одоогоор нийт 9032 хүн одоогоор хэвтэн эмчлүүлж байна.