“Ковид 19-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд асуултад хариулна

A- A A+
“Ковид 19-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд асуултад хариулна

​“Ковид 19-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд асуултад хариулт өгөх шууд дамжуулалт /live/-ыг маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 27 өдрийн 11:00 цагаас Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хуудсаар та бүхэнд хүргэхээр төлөвлөөд байна. 

УГТЭ-ийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, Дотрын зөвлөх эмч Ц.Төмөр-Очир, УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч FAPSC клиникийн профессор Х.Мөнгөн-Өлзий нар асуултад хариулна.  

Иймд та бүхэн сонирхсон асуултаа live-аар сэтгэгдэл хэсэгт үлдээж мэргэжлийн эмчээс асуух боломжтой. Мөн асуултаа коммент хэсэгт үлдээж болно гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.