Уртын дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэгийн “Нэг голын ус” цомгийн баярын тоглолт 2021 оны 11-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа. Түүний хувьд 2007 онд Соёл урлагийн их сургуулийн оюутан байхдаа уртын болон ардын дууны “Тунгалаг тамир” цомгийг гаргаснаас хойш цомог гаргаагүй бөгөөд "Нэг голын ус" 14 жилийн дараа гарч буй цомог юм. Шинэ цомогт ардын уртын болон богино язгуур дуунуудыг амьд хөгжимтэй хослуулан, этник хэв маягаар дуулсан бүтээлүүд багтжээ.
Ингээд “Нэг голын ус” цомгийн баярын зургаас хүргэе.