Монголбанк арванхоёрдугаар сарын байдлаар 20 тонн үнэт металл худалдан авчээ

A- A A+
Монголбанк арванхоёрдугаар сарын байдлаар 20 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ оны арваннэгдүгээр сард 1.86  тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 20.02 тонн үнэт металл худалдан авчээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 147.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 111.3 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны арваннэгдүгээр сард 166,639.90 төгрөг байжээ.