Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүндэтгэл үзүүлж төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар гардуулж хүндэт үзүүллээ