ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

A- A A+
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил идэвх санаачилга үр бүтээлтэй ажиллан онцгой амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав.  Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр нар гардуулж хүндэтгэл үзүүллээ.
 
 
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд  Эрүүл мэндийн салбарынхны нэр хүндтэй бөгөөд амаргүй хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч, дэмжин урамшуулж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чаддаг болоход бидний санаачилга, сэтгэл, хариуцлага, хамтын хүчин зүтгэл нэн чухал гэдгийг цохон тэмдэглэж, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, хүнд цаг үеийг цуцашгүй тэвчээрээр даван туулж байгаа Та бүхнээрээ бахархан, талархаж байгаагаа дахин илэрхийлж, эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе!” хэмээн онцлон тэмдэглэв.