“ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАВ

A- A A+
“ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАВ

Хэлний бодлогын үндэсний зөвлөл хуралдаж, “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав. Энэ хүрээнд гурван дэд ажлын хэсэг байгууллаа. Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон крилл хос бичгээр явуулахын тулд:

  •  Төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах
  • Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникод, зөв бичих дүрмийн стандартыг боловсруулж байж үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэнэ.

“Үндэсний бичгийн хөтөлбөр”-т 19 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэн яам, агентлагийн дарга нарт хариуцуулахаар тогтов. Ажлын үр дүнг ирэх гуравдугаар сарын 25-нд хэлэлцэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газраас “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан томилогдоод байгаа билээ.