A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна

A- A A+
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна

33 настай дуучин Рианна хөл хүнд болсон бөгөөд реппер A$AP Rocky-ийн хамтаар тэд анхны хүүхдээ удахгүй өлгийдөн авах гэж байна.

Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Йорк хотноо зургаа авахуулсан ба гэдсээ ил гаргасан урт ягаан хүрэм өмссөн Рианна жирэмсэн байхыг олон нийт харжээ. Удахгүй ээж болох түүний энэхүү дүр төрхөд шүтэн бишрэгчид, олон нийт ихэд таашаан баярлаж байгаа аж.

Гэрэл зурагт A$AP Rocky дуучин бүсгүйн духан дээр үнсэж байгаа нь  харагдах аж.

Өнгөрсөн тавдугаар сард A$AP Rocky GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүнтэй болзож буй талаараа анх удаа ам нээн Рианнагийн тухай ярихдаа "Миний амьдралын цор ганц хайр" хэмээж байв. Мөн тэрээр “Тэр магадгүй хэдэн сая хүнтэй тэнцэх байх. Тэр бол миний хувьд цор ганц юм" хэмээжээ. Тэд насны хувьд чацуу юм.

Эх сурвалж: People