Өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг, тамирчид өчигдөр “Хүннү Эйр” компанийн нислэгээр Бээжин хотыг зорилоо.
“Бээжин-2022” өвлийн XXIV олимпын наадам энэ сарын 4-нөөс 20-ныг хүртэл долоон спортын 15 төрлөөр зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн цагаан олимпод нийт 91 улс, багийн 2,800 гаруй тамирчин оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.