ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Монгол, ОХУ, Катар зэрэг улсын 100 орчим багийн нийт 669 тамирчин өрсөлджээ.
Тэмцээний эхний өдөр Монгол Улсын "Сэлэм загас” клубийн тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 26.64 секундийн амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ.
Мөн тэрбээр дээрх амжилтаараа 50 метрийн араар даллах сэлэлтийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.