Энэ сард хүчит бөхийн таван удаагийн барилдаан болно

A- A A+
Энэ сард хүчит бөхийн таван удаагийн барилдаан болно

Үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр энэ сард Бөхийн өргөөнд таван удаагийн барилдаан болох нь.

Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 26-нд 12:00 цагаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 27-нд 12:00 цагаас Бизкон аудит ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан "Монгол Улсын начин цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болох аж.

Үзэгчид болон бөхчүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, эрсдэлээс сэргийлэх юм байна.