Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний нэг Тел Авивын их дуулга өнөөдөр эхэлнэ. Израил улсад болж буй тэмцээнд дэлхийн 34 орны 298 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 3 эмэгтэй, 11 эрэгтэй нийт 14 тамирчин оролцохоор Тел Авив хотод байрлаж байна.
Орон нутгийн цагаар 17:00 цагт буюу Монголын цагаар 23:00 цагт эхлэх тэмцээнд манай улсаас
Эмэгтэй
-48 кг жинд Б.Баасанхүү
-57 кг жинд О.Оюунчимэг
+78 кг жинд А.Адъяасүрэн
Эрэгтэй
-60 кг жинд Э.Сумъяабазар
-60 кг жинд Б.Цогт-Очир
-66 кг жинд Г.Хэрлэн
-66 кг жинд Г.Сод-Эрдэнэ
-73 кг жинд Г.Одбаяр
-73 кг жинд Л.Анхзаяа
-81 кг жинд Б.Эрдэнэбаяр
-90 кг жинд Г.Пунцагцэрэн
-100 кг жинд О.Хангал
-100 кг жинд Б.Гончигсүрэн
+100 кг жинд Э.Мөнхжаргал нар зодоглоно.
Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.