ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга боллоо

A- A A+
ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга боллоо

​Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээнд нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болжээ.

Мөн нийт 90 медалиас 33 медаль буюу

  • 10 алт,
  • 12 мөнгө,
  • 11 хүрэл хүртэж, 21,435 оноогоор Монголын баг тэргүүллээ.

Монгол Улсаа төлөөлж нийт 17 тамирчин тус тэмцээнд оролцсоноос 5 тамирчин ОУ-ын Мастерын цолын болзол хангажээ.

“Бүх тамирчдадаа, багш дасгалжуулагч нартаа, тамирчдынхаа гэр бүл, дэмжигчдэдээ дахин баяр хүргэе! Биднийг ойлгож тусалж дэмждэг хүмүүстээ бүгдэд нь талархал илэрхийлье.

Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна” хэмээн Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар баярын сэтгэгдлээ илэрхийлжээ.