“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд АНУ, Австрали, Чех, Япон, БНСУ дахь монголчууд нэгджээ

A- A A+
“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд АНУ, Австрали, Чех, Япон, БНСУ дахь монголчууд нэгджээ

​Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аяны тав дахь өдөр улсын хэмжээнд 3304 иргэн 85 заал, 13 клуб, 15 танхим, хоёр Соёлын төв, нэг усан бассейнд үнэгүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд нэгдлээ.

Орон нутгаас Говь-Алтай аймаг, дүүргээс Сонгинохайрханы иргэд хамгийн идэвхтэй байна. Өчигдрийн дасгал хөдөлгөөнд Налайх дүүргийн 77 настай оролцогч хамгийн ахмад нь байсан бол Сэлэнгэ аймгийн дөрвөн настай оролцогч хамгийн залуу нь байв.

“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян хүрээгээ тэлж, хилийн чанд дахь монгол иргэд нэгдэж буй нь сайшаалтай. Тухайлбал, АНУ, Австрали, Чех, Япон, БНСУ дахь монголчууд идэвхтэй байна. Тус аянд Цагдаагийн байгууллагын 50 ажилтан, албан хаагч, “Монгол Тэмүүлэл” сургуулийн 40 сурагч, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид шинээр нэгдлээ гэж Биеийн тамир, спортын улсын хороо мэдээллээ.