Хүүхэд, залуучуудын салбарын статистик үзүүлэлтүүдийг сайжруулна

A- A A+
Хүүхэд, залуучуудын салбарын статистик үзүүлэлтүүдийг сайжруулна

​Хүүхэд хамгааллын статистик үзүүлэлтийн хүрээ, тооцох аргачлал, залуучуудын статистикийн мэдээлэл цуглуулах маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэх ажлыг Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран хэрэгжүүлнэ.  

Уулзалтаар ажлын хэсгийн гишүүн, НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Т.Ариунтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвлөх Я.Байгальмаа нар хүүхдийн статистикийн үзүүлэлтийн хүрээ, тооцох аргачлалыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, үзүүлэлт тооцох аргачлалын эхний төсөл болон Үндэсний статистикийн хорооноос 2015 онд баталсан Хүүхэд хамгааллын статистикийн үзүүлэлт тооцох аргачлалд хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. 

Уулзалтын үр дүнд ажлын хэсэг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар болов.  Энэ ажлын хүрээнд ажлын хэсгийн эхний уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ. Уулзалтад ажлын хэсгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Ажлын хэсгийн дэд дарга Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал болон холбогдох албаныхан оролцжээ.