ЭМЯ: Халдварын 166 тохиолдол бүртгэгдэв

A- A A+
ЭМЯ: Халдварын 166 тохиолдол бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт ПСР шинжилгээгээр коронавирусийн халдварын 166 тохиолдол батлагджээ.

Нийт халдварын 111 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Эмнэлэгт 2587 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал:

  • Хөнгөн 655
  • Хүндэвтэр 1679
  • Хүнд 217
  • Нэн хүнд 36 хүн байна.

Улсын хэмжээнд 637 хүүхэд, 145 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 8430 хүн бий. Нийт нас баралт 2096.