Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сар бүр бөхийн төрөл тус бүрт шилдгүүдийг тодруулдаг. Тэгвэл II сарын шилдэг эмэгтэй бөхөөр өнгөрсөн долоо хоногт Станбулд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд алтан медаль хүртсэн, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд шалгарлаа. Мөн энэ оны анхных буюу нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний нэрэмжит Гран прид түрүүлсэн ОУХМ Б.Болортуяа тодорч байсан юм. С.Цэрэнчимэдийн хувьд Станбулд очиж дөрөв барилдахдаа олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Тайбе Юсейн /Болгар/, олимпийн хүрэл медальт Сакши Малик /Энэтхэг/, Марва Амри /Тунис/ нарыг цэвэр ялсан юм. Харин чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй тамирчнаар “Яшар Догу” ОУ-ын тэмцээнд аваргалсан Амирмохаммад Яздани /Иран/, сонгомол бөхийн шилдгээр 77 кг-д түрүүлсэн Юнус Басар /Турк/ нар тодорсон байна.
- 2024-07-18