Парисын олимпод Монголын хоёр дугуйчин оролцохоор боллоо

A- A A+
Парисын олимпод Монголын хоёр дугуйчин оролцохоор боллоо

Энэ зун болох Парисын олимпод Монгол Улсаа төлөөлөн хоёр дугуйчин хурд, хүчээ сорихоор боллоо.

Узбекистан улсад өнөөдөр /2024.05.27/ болж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний Ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд 2016 Track дугуйн Залуучуудын Дэлхийн аварга, 2023 “Tour of Thailand” тэмцээний аварга, ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж Олимпийн эрхээ авч мөн шар цамцны эзэн боллоо.

Ийнхүү Олимпын бөөн гараатай тэмцээнд ОУХМ С.Жамбалжамц, ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр нар оролцохоор болсонд баяр хүргэе.

Эх сурвалж: Монголын Дугуйн Холбоо