Чөлөөт бөхийн баг тамирчид өчигдөр Парис хотыг зорилоо

A- A A+
Чөлөөт бөхийн баг тамирчид өчигдөр Парис хотыг зорилоо

Монголын чөлөөт бөхийн холбооны олимпын баг тамирчид өчигдөр /2024.07.29/ Улаанбаатар-Станбул- Парис чиглэлийн нислэгээр олимпын хотыг зорилоо.

Парис-2024 зуны 33-р олимпод эрх авсан чөлөөт бөхийн есөн тамирчин, 11 дасгалжуулагч, таван бэлтгэл хангагч, эмч, холбооны удирдлагууд зэрэг нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг мордов. 
 

Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 5-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. 

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон тус холбоотой хамтран ажилладаг дэлхийн алдарт Nike брэнд олимпын баг тамирчдад амжилт хүсэн үдэж, шинэ загварын спорт хувцас, хэрэглэлийг гардуулсан байна.