PUBG-ын Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Тэмцээнд Монголын таван баг оролцож байна
PUBG (Player Unknown's Battleground) Mobile-ын Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Super League - Central and South Asia (PMSL CSA)" өнөөдөр эхэлнэ.
Балбын нийслэл Катманду хотод ирэх сарын 15-ыг дуустал болох 200 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Балба, Пакистан, Бангладеш, Монгол, Алс Дорнодын 20 баг өрсөлдөж байна. Үүнээс Төв Азийг төлөөлөн Монголын таван баг оролцоно.
ТАВДУГААР САРЫН СПОРТ: Жүдо бөхийн ДАШТ болно
PUBG Mobile-ын 2024 оны эхний том тэмцээнд монгол багууд 4, 8-р байрыг эзэллээ
Монголын "Team Falcons" баг "PUBG Mobile Global Open 2024"-н үндсэн шатанд шалгарлаа
Тэмцээний шилдэг дөрвөн баг долоодугаар сард Саудын Арабт болох 3 сая ам.долларын шагналын сантай Дэлхийн цомын тэмцээн "PUBG Mobile World Cup 2024"-ын хэсгийн шатанд оролцох эрхтэй болох бол тав дахь баг нь урьдчилсан шатанд тоглох эрх авна.
Хэсгийн шатны тоглолтууд өдөр бүр 19:10 цагаас эхэлнэ. Таван өдрийн турш өдөрт зургаан map, нийт 30 тоглолтын дараагаас финалын 16 багийн нэр тодорно. Финалд гурван өдрийн турш 18 map тоглосны эцэст ялагчид тодрох юм.